хаа сайгүй тохиолдох амьдралын ээдрээт асуудлуудаа гэж..

hundaga hamt tulgah hvn baına uu

бичсэн: shine, 2008-09-12, 20:20

Gereesee garaad geree bı sanalaa
Sumaasaa garaad sumaa bı sanalaa
Hılıın dees alhaad Eh ornoo bı sanalaa geed henıı ch shvleg yum yamarch baısan dutuu dulımag, buruu zuv bıchsen bol medeh neg nı uuchlaaraı, bvtneer n meddeg hvmvn baıval bıchıj vldeevel talarhana shvv. Yamarch baısan yutaı vnen vgteı shvleg, duu bıchdeg yum be dee, yaltgvı l jınhene setgelees urgan garadıın baına  gej l bodoj baına. Irsneesee hoısh hed dahın blogtoo yum bıchıh gesen chını setgeld neg l hooson yu bıchıhee ch medehgvı baıh shıg sonın baınaa. Eh orond mını olon asuudal bolood baıgaag medseer, unshshaar baıj bıch...

Бидний үйлийн үрээ

бичсэн: shine, 2008-02-17, 13:08

Өвөг дээдсийн үйлийн үр

Өөрийн үйлийн үр

Нийт Монголчуудын үйлийн үрээ гэж

Бидний Монголчуудын олон жил ингэж унтаа байдалд байгаа нь, бидний 200 жил манжийн дарлалд байсан нь, ер нь одоо нийтээрээ гамшигт өртөөд байгаа нь дээр дурдсан үйлийн үрээ л эдлэж байгаа хэрэг юмуу даа. Чингис хаан дэлхийн дайдыг эзлэж олон үндэстнийг сөхрүүлж явсан нь хэдийгээр бахархууштай ч, түүний цаана ямар олон амьтны амыг таслан, хагацал зовлон үзүүлж,  гашуудлын дуу хадааж байсан нь ойлгомжтой. Тийм ч учраас өвөг дээдсийн үлдээсэн үйлийн үрийг олон зууны туршид үзэж, амсаж, туулж өдгөө бас л үргэлжлүүлэн өөр...

асуулт байнаа....

бичсэн: shine, 2008-01-12, 19:35

Ойрдоо ядраад байгаамуу яаагаад байгаан, бүү мэдээ. Өдөр ажил дээрээ сууж байхдаа л согтуу хүн шиг гөлийгөөд, энэ толгойд юу ч болоод байгаам бүү мэд. рс-ны дэлгэц ширтээстэй чигээрээ унтаад байна. Ядаргаанаас яаж гарах уу найзуудаа. Үлгэн салган бор хоног, шар нарыг өнгөрөөж байна өө. Үнэндээ жил гарантай ээлжийн амралтгүй ажиллаад, зун 8 сараас нааш амрах болоогүй юм яааж зохицуулах уу? зөвлөөрөй

...

Эргээд харахад...

бичсэн: shine, 2007-12-31, 11:38

Хэддэх билээ, аааан.....нээрээ ....өөрийнхөө энэ хорвоод хэдэн жил амьдарч яваагаа мартсан байна шдээ гэж. Амьд явах нас богиносоод л цаг хугацаа урсаад л... юу хийж гийгүүлсэн юм болоо. Юу хийж, бүтээж үлдээсэн юм бэ? Эргээд харахад юу ч алга.

Сэтгэлээрээ, итгэлээрээ жигүүр хийгээд нисээд л байя даа. Өөр юм алга,  хумхийн тоос болохгүйн төлөө, галд шатахгүйн төлөө, бүх юмны төлөө ч юмуу?  за за ямартай ч бүгдэд нь Шинэ оны мэнд дахиад...

...

Яавал дээр вэ ...зөвлөөч

бичсэн: shine, 2007-10-31, 20:18

Би гэдэг хүн хааяа нэг бодсон бодлоосоо тэсссс өөөр шийдвэр гаргачаад  өөрийгөө хуураад яваад байхийн. Тэгээд дараа нь яах гэж тэгэв дээ, шаал дэмий, тэнэг мангар гээд л өөрийгөө хараагаад ... Хийсэн алдаандаа гэмшээд байгаамуу, шаналаад байгаамуу бүү мэд сэтгэлд л нээг их бөөн хар юм бий болчихиймаа.

Гэхдээ энэ алдаа нь хэн нэгэнд төвөг учруулсан ч юмуу, гомдоосон тийм алдаа биш /гэхдээ надад хэлээгүй ч гомдоосон хүн байж магадгүй ээ/, би зөвхөн өөрийнхөө хувийн асуудлын талаар шийдвэр гаргахдаа алдаад байгаам л дааа. Ингэж алддаг даа,  дахиж тэгэхгүй гэж бодохоор дахиад л давтагдчихна. Бай...

Зүгээр л нэг амьдрахсан

бичсэн: shine, 2007-10-26, 13:02
 

Шүлэг унших дуртай гэхдээ хэзээ ч бүгдийг нь цээжилж байсангүй, санаанд байдаг хоёр маана доорх хоёр мөртүүд байгаам.

Зүгээр л нэг амьдрахсан

Зүлгэн дээр гэрээ бариад

Зүү утас сүвлэн, хүүдээ дээл оёод

Амраг минь адуунаасаа ирээд

Зүгээр л нэг амьдрахсаан

 

Эгэл юм бүхэнд би дуртай

Эрднийн биш жирийн чулуунд би дуртай

Энгийн урсгалт голын усанд би дуртай

Элдэв маяггүй чиний төрхөнд би хайртай

Та бүхэн цааш нь үргэлжлүүлээрэй… энгийн мөртлөө утга агуулга сайтайг шүү… захиалга өгчие байз. Хамгийн гоё шүлэг бичсэн хүнд ……-тай шүү

...

Хүйтэээн гэж...

бичсэн: shine, 2007-10-11, 17:26

 

Өнөөдөр анхны цас ороод, нэвсийсэн цагаан далайд умбаж байна. Нойтон цасанд булуулаад, халтирч унан байж ажлаа амжууллаа, хажуугаар нь тог тасраад.Ядаж байхад яг цаснаар гадуур явах ажилтай байдаг нь ч юув дэээ.

Зөө энэ ч яахав, цас ороод хүйтрээд ирэхээр мань мэт нь яахав дээ болоод л байна,  хөдөөний хэдэн малчид, суурин газар байгаа ч ажил  хийж чаддаггүй, өрхийн орлогогүй, түлээ түлшгүй, дан бүрээстэй гэрт суугаа өрх толгойлсон эр, эм, хөгшин залуу хүмүүсийг өрөвдөхийм.

Гадуур судалгаагаар явж байхдаа нэгэн айлаар орсийм. Тэр айлын нөхөр нь ослоос болоод хэвтэрт орсон,  эхнэр нь нөхр...